ДэЛхиин Тайлагдаагүй нууцууд - 5 July 2011 - Уучлаарай сайтад тавтай морил
Main » 2011 » Долоодугаар сар » 5 » ДэЛхиин Тайлагдаагүй нууцууд
5:00 PM
ДэЛхиин Тайлагдаагүй нууцууд

ТУНГУСЫН ИХ ДЭЛБЭРЭЛТИЙН НУУЦ


1908 оны б дугаар сарын 30-нд Оросын эзэнт улсын Сибирийн ойн Тунгус голын орчимд гэнэт асар их дуу гарч, аварга том мөөгөн үүл агаар тэнгэрт цойлоод, огторгуйд онцын хүчтэй гэрэл туяа цацарч агаарын хэм түргэн зуур дээшлэн, дэлбэрэлтийн төв хэсгийн өвс модны ихэнх хэсэг нь агшин зуур шатаж, түүнээс 70 км-ийн цаана байсан хүн аймшигтайгаар хуйхлагдан шатжээ. Уг дэлбэрэлт бас бусад улс орнуудад хүрч нөлөөлсөн ба Английн Лондонгийн асар олон цахилгаан гэрэл гэнэт унтраад, Европын өдий төдий орны хүмүүс шөнийн огторгуйд гэгээн цагаан өдөр шиг гэрэл гялбаа олж үзсэн, тэр байтугай алс холын их далайн чанад эргийн Америкт бас эх газар чичирхийлснийг олж мэдэрсэн байна. Юу гээч нь ийм их дэлбэрэлтийг үүсгэсэн юм бол?

СҮҮЛТ НҮХ МӨРГӨЛДСӨН ГЭХ ЯРИА

Энэ номлолыг анх дэвшүүлсэн хүн бол ЗХУ-ын ШУА-ийн академч Федоров юм. Тэр үзэхдээТун гусы н их дэлбэрэлти й г үүсгэсэн нь нарны системийн алс холын үл ялиг цасан бөөмнөрөлөөс бүтсэн сүүлт од байж болно гэжээ. Тэр сүүлт од цагт 40 мянган км-ийн хурдтайгаар дэлхийн бөмбөрцгийн агаар мандалд цөмрөхдөө үрэлтээсээ ихээхэн халуун уур бий болгож, энэ хий уур нь газрын гадаргад хүрч ирэхдээ асар хүчтэй цохих долгион үүсгэсэн, тэгээд сүүлт од нь агшин зуур ууршаад газрын бөмбөрцөг дээр ямар нэг гэрч баримт болгочихоор юм үлдээгээгүй байна гэжээ.

ЦӨМИЙН ДЭЛБЭРЭЛТ ГЭХ ЯРИА
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа ЗХУ-ын физикч эрдэмтэн Касаев Японд айлчлахдаа Хирошимад очиж атомын дэлбэрэлтийн үлдээсэн ул мөрийг үзээд Тунгусын их дэлбэрэлтийг эргэцүүлж бодоод энэ хоёр дэлбэрэлтэд адил төстэй тал олон байна гэж үзжээ. Юу гэвэл модод босоо хэвээрээ унаагүй, дэлбэрэлтийн төв дэх хүн малын үхэл сүйрэл бүгд цөмийн цацраг туяанд шатаж түлэгдсэнээс болсон, энэ хоёр дэлбэрэлтээс үүссэн мөеген үүлний хэлбэр мен л ихэд адилхан байсан байна. Тэгээд Касаев Тунгусын их дэлбэрэлт бол гадаад ертөнцийн хүний жолоодсон цөмийн хөдөлгүүрт хөлөг онгоц буулт хийх явцдаа саад тохиолдсоноос үүдсэн нэг удаагийн цөмийн дэлбэрэлт байжээ гэдэг зоримог дүгнэлт хийсэн байдаг

СӨРӨГ ЦЭНЭГТЭЙ БӨӨМ МӨРГӨСӨН ГЭХ ЯРИА



1965 онд Америкийн 3 эрдэмтэн Тунгусын их дэлбэрэлт нь сансраас газар дэлхийд бууж ирсэн нэгэн зүйл сөрөг цэнэгтэй солирын чулуулгаас үүдэлтэй байж мэднэ гэсэн санал дэвшүүлжээ. Тэд үзэхдээ хагас грамм сөрөг цэнэгтэй төмөр хагас грамм төмертэй мөргөлдөж Хирошимагийн дэлбэрэлтийн атомын бөмбөгтэй тэнцэхүйц хөнөөх хүчийг үүсгэсэн гэдэг байна
Category: Сонин хачин | Views: 909 | Added by: aNgeL | Rating: 1.0/1
Total comments: 2
 Комментарий #2  | 2011-07-09 | 0  
goy medee bn andaa tsaashdaa ene ercheeree ajillaad bgarai GL!
 Комментарий #1  | 2011-07-06 | 0  
xexexe sonirholtoi n bn aoo
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?

Результат опроса Статситик
Все опросы нашего сайта Архив
Нийт өгсөн санал: 36
Санал өгсөн таньд баярлалаа.

Шилдэг гишүүд

Информер код