Грегор Мендел - 20 July 2011 - Уучлаарай сайтад тавтай морил
Main » 2011 » Долоодугаар сар » 20 » Грегор Мендел
2:58 AM
Грегор Мендел
Грегор Мендел

Грегор Мендель бол удамшлын vндсэн зарчмуудыг нээсэн суут
хvн юм. Гэвч шинжлэх ухааны ертєнц тvvний гайхамшигт судалгааг нь эс тоож байсны уршгаар лам, сонирхогч эрдэмтэн байдлаар насаа элээжээ.
1882 онд Хейнзендорф хотод тэр vед Австрийн эзэнт улсын нутаг дэвсгэрт, одоогийн Чех улсад тєржээ. 1843 онд тэр vед Австрийн Брюнне, одоогийн Чехийн Брно хотод vнэн алдартны шашны сургуульд элсэн орж 1847 онд лам болж 1850 онд багш болох шалгалт єгсєн ч биологи, геологийн хичээлд унаж vнэмлэх авч чадаагvй байна. Гэвч сvмийн хамба лам нь тvvнийг Венийн их сургуульд суралцуулахаар илгээжээ.
Мендель 1851-1853 онуудад математик, байгалийн ухаан судалж багшийн vнэмлэх авч чадаагvй ч 1854-1868 онуудад Брюнн хотын Шинэ сургуульд байгалийн ухааны ээлжийн багшийн ажил эрхэлжээ.

1856 оноос эхлэн шинэ ургамал бий болгох цуутай туршилтаз эхэлж 1865 онд удамшлын хуулиудаа нээж Брюнне хотын байгалийн тvvхийн нийгэмлэгт танилцуулжээ. 1866 онд тvvний туршилтын vр дvнд дээрх нийгэмлэг тогтмол гаргадаг сэтгvvлийнхээ нэг дугаар "Ургамлыг эрлийзжvvлэх туршилтууд" нэртэй хэвлэжээ. Хоёр дахь илтгэл нь гурван жилийн дараа мєн сэтгvvлд хэвлэгдэв. Гэвч энэхvv нийгэмлэг нь орон нутгийн хэмжээний байгууллага байсан болохоор том номын сангууд тогтмол гаргадаг сэтгvvлvvдийг нь захиалан авдаггvй байжээ.

Тиймд Г.Мендель хийсэн туршилтийнхаа vр дvнг тухайн vеийн удамшлын асуудлаар хамгийн нэр хvндтэй эрдэмтэн Карл Негелид явуулсан ч цаадахь нь тvvний нээлтийг ойлгосонгvй єнгєрчээ. Ийнхvv гайхамшигт нээлтийг хэн ч тоосонгvй, гучин жил єнгєрчээ.
1868 онд сvмийн захиргааны тvшмэлээр томилогдсоноос хойш ургамлын туршилтаа vргэлжлvvлэх цаг завгvй байсаар 1884 онд 61 настайдаа шинжлэх ухааны салбарт хийсэн аугаа нээлтээ хvлээн зєвшєєрvvлж амжилгvй нас баржээ.

Гурван эрдэмтэн (Голландын иргэн Хуго Де Фриз, германы эрдэмтэн Карл Корренс, австрийн эрдэмтэн Эрих фон Чермак) тус тусдаа туршилт, судалгаа хийж байгаад удамшлын хуулиудыг бие биенээсээ салангид нээжээ. Тэр гурван эрдэмтэн туршилтынхаа дvнг нийтлvvлэхийн ємнє энэ асуудлаар бичсэн зохиол бvтээл хэвлэгдсэн эсэхийг хайж байгаад гурвуулаа Менделийн илтгэлийг 1900 онд олж уншихад гаргасан дvгнэлт нь яг таг таарч байгааг мэдээд мэл гайхаж байжээ.

Английн эрдэмтэн Уильям Бейтсон мєн илтгэлийг олж олон нийтэд танилцуулснаар Г. Менделийн нээлтийг шинжлэх ухааны ертєнц албан ёсоор хvлээн зєвшєєрсєн байна.
Г.Мендель бvх амьд бие махбодид єнєє vед ген гэж нэрлэгддэг суурь хэсгvvд байдаг бєгєєд тvvний тусламжтайгаар эцэг, эхийнх нь удамшлын шинж чанарууд дараагийн vе удамд нь дамжин очдог гэдгийг хамгаас тvрvvнд мэдсэн юм. Тvvний туршилт хийж байсан ургамлуудад vрийн єнгє, навчны хэлбэр гэх зэрэг тухайн ургамлын євєрмєц шинж чанар бvр нь хоёрхон генээр тодорхойлогдож байгаа болон тухайн Ургамал бvр эцэг, эхээсээ нэг нэг генийг нь удамшуулан авч байгаа нь илэрчээ. Тухайн євєрмєц шинж чанарыг удамшуулан дамжуулж байгаа хоёр ген нь голлох генийн нєлєєгєєр л бие биенээсээ ялгагдаж байдаг, гэхдээ нєгєє ген нь устаж алга болдоггvй, дараачийн vе удмууддаа дахин илэрч байгааг Г.Мендель мєн туршилтын явцад нээсэн байна.

Дахин сэргэгч эс буюу гамета нь (хvнийхээр бол хvний бие махбодид байдаг сперматозоид буюу єндгєн эс) хос бvрийн зєвхєн ганц генийг агуулж байгааг Г.Мендель бас ойлгосон. Тухайн ген нь ямар гаметад илэрч vе удамдаа дамжих нь санамсаргvй тохиолдол болохыг мєн тоггоосон юм.

Ийнхvv тvvний нээсэн хуулиуд нь багахан шинэчлэгдсэн ч орчин vеийн эрдэм
Удамшлын шинжлэх ухааны эх суурь болсон юм. Сонирхогч эрдэмтэн хэрхэн яаж ийм аугаа нээлт хийсэн нь их сонирхол татна. Г. Мендель туршилт хийхдээ удамшлын євєрмєц шинж чанар нь гоц тодорхой илэрдэг генvvдтэй ургамлуудыг "санамсаргvй" сонгож авсан байна. Тvvнээс гадна ядарч цуцахыг мэдэхгvй ажилсаг, атаархам тэвчээртэй туршигч эрдэмтэн байсныг нь 21 мянган ургамалд туршилт хийж тvvнийхээ vр дvнг нягг нямбай тэмдэглэж статистик тооцоо хийж байсан нь нотолдог.
Чухамдаа статистик тооцоонд л дvгнэлт хийснээр удамшлын хуулиудыг нээсэн байна.
Удамшлын хуулиуд нь хvний мэдлэгийг хvрээг улам єргєжvvлсэн бєгєєд эдгээр хуулиудын ач холбогдол єнєєдрєєс илvv ирээдvйд практик vр дvнтэй байх нь мэдээж хэрэг юм.

Таныг хүндэтгэсэн мэдээний админ Темпо.



Category: Сонин хачин | Views: 750 | Added by: Tempo | Rating: 0.0/0
Total comments: 1
 Комментарий #1  | 2011-08-11 | 0  
Ystoi aguu yma, ter uydee olond tanigdaj neeltuud ni zuvshuurugdsun bol... sad
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?

Результат опроса Статситик
Все опросы нашего сайта Архив
Нийт өгсөн санал: 36
Санал өгсөн таньд баярлалаа.

Шилдэг гишүүд

Информер код