Homefront - 26 August 2011 - Уучлаарай сайтад тавтай морил
Main » 2011 » Наймдугаар сар » 26 » Homefront
9:19 AM
Homefront


Kaos студийн бүтээл THQ-ийн шинэхэн Homefront хэмээх First-Person Shooter төрлийн тоглоомыг танилцуулж байна. Тоглоомын үйл явдал 2027 онд АНУ-ын Колорадо муж улс дахь Монтроуз хотод болно. Тоглоомын гол дайснууд нь үндсэндээ Солонгосчууд байж болно. Байж болно гэсний учир нь тоглогч тоглоомын явцад эсрэг талд буюу Солонгосын талд ч орж болдог. Ирээдүйд хүчирхэг цөмийн зэвсгүүдээр зэвсэглэсэн Хойд Солонгосчууд Өмнөд Солонгос болон Азийн зарим улс орнуудыг нэгтгэн Нэгдсэн Солонгос улсыг байгуулан АНУ-ын эсрэг тэмцэж байгаагаар тоглоомд гарна. Гэхдээ тоглоомд гарах бүхий л муу зүйлүүд зөвхөн Солонгосын нөлөөгөөр болоогүй. Уг нь тоглоомыг анх бүтээж эхлэхэд гол дайснуудыг Хятад улс байхаар тооцоолж бүтээсэн байна. Гэхдээ тоглоом худалдаанд гараад асар их худалдан авагчтай Хятад улсын уг тоглоомд тавих эсэргүүцэл, мөн Хятадуудыг тоглоомд дайснууд байхаар оруулбал одоо үед тийм ч "аймшигтай биш" байхаар дүрслэгдэх болохоор дайснуудыг Хойд Солонгосчууд болгон өөрчилжээ.
  Тоглоомын үйл явдал болох 2027 он хүртэл АНУ санхүүгийн хямралд орж, цэргийн дэглэмтэй ядуу улс болсон байх бөгөөд нэг хэсэг нь бль хэдийн Нэгдсэн Солонгос улсын мэдэлд орсон байх болно. Тоглогчийн тоглох дүрийг Америкийн босогчдын бүлэгт нэгдэхийг санал болгодог. Босогчид нь дайсныхаа эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа хийх бөгөөд төрөл бүрийн техник, өндөр технологиудыг мөн хэрэглэдэг. За за олон юм нуршаад яахав, таньд таалагдана гэж найдаж байна.



Тэднийг ч тийм амархан дөнгөчихгүй шүү ;)

Screenshots:

















Татах Холбоос:

Дутуу ! ! !
Attachments: Image 1 · Image 2 · Image 3 · Image 4 · Image 5 · Image 6 · Image 7 · Image 8 · Image 9 · Image 10
Category: Тоглоом | Views: 544 | Added by: Hitsuko | Tags: Homefront | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?

Результат опроса Статситик
Все опросы нашего сайта Архив
Нийт өгсөн санал: 36
Санал өгсөн таньд баярлалаа.

Шилдэг гишүүд

Информер код