Registry яаж засах вэ? - 2 July 2011 - Уучлаарай сайтад тавтай морил
Main » 2011 » Долоодугаар сар » 2 » Registry яаж засах вэ?
8:59 PM
Registry яаж засах вэ?

Сайн байцгаана уу? Миний бие Hitsuko анхны мэдээгээ оруулж байгаадаа баяртай байна. Юуны өмнө хэрэглэгч та бүгд алдаа мадагтай зүйл бичсэн байвал өршөөн соёрхно уу? :D

Registry Editor нь Windows бүлгийн бүх үйлдлийн системд суусан байдаг. Системийн бүх тохиргоо бүртгэлийг edit хийх чухал программын нэг юм. Энэ хэрэгтэй програмаа ажилуулах гэхэд янз янзын шалтгаанаар ажиллахгүй байх, ихэнхдээ доорх зураг дээрх шиг анхааруулж байдаг. Зарим нэг үйлдлийн системийн алдаа тохиргоог автоматаар засдаг utility програм хангамжууд байдаг ч ямар ч үед тэр болгонд элдэв програм суулгаад байх цаг зав, боломж бидэнд байдаггүй. Тиймээс хэрхэн амар аргаар Registry Editor-ийг идэвхжүүлэх талаар үргэлжлүүлье. Мэдээд авсан байхад илүүдэхгүй.



  Сүүлийн үед шинээр тархаж байгаа ихэнх вирус, трожан, бусад хорлонтой програмууд халдварласан компьютер дээрээсээ устгагдаж "хөөгдөх" эрсдлээ багасгахын тулд Registry -ийг идэвхигүй болгохыг санаархдаг. Мөн зарим нэг компанийн IT мэргэжилтнүүд бусад ажилтнуудаа компьютераа оролдож байгаад эвдэхээс сэргийлж Registry Editor-ийг хаадаг.

  Эдгээрийн аль нь ч байлаа гэсэн та Registry Editor руу орох гэж оролдох бүрт ажиллахгүй байх болон доорх мессежтэй төстэй алдаа анхааруулга гарна. Үүнийг засах тоочиж боломгүй олон арга байдаг ч ерөнхий хэд хэдэн аргаар оролдоод энэхүү чухал программаа Enabled болгоё!!!


Нэгдүгээр арга

Зарим нэг вирусууд системийн фолдерт Regedit.com гэсэн нэртэй хоосон файл үүсгэчихдэг. Мэдээж COM өргөтгөл маань EXE өргөтгөлөөс давуу эрхтэй байдаг учраас нэг фолдерт байгаа яг адилхан нэртэй 1 com 1 exe гэсэн хоёр файл байхад com-ыг ачаалдаг. Систем суусан дискээсээ Regedit.com гэсэн нэрээр хайлт хийгээд хэрэв олдвол устгах хэрэгтэй, тэгээд л болно. Регистр засварлагчийн маань ажлын файл нь Regedit.exe юм шүү дээ.

Хоёрдугаар арга

Хэрэв олдохгүй бол Symantec-ийн аргаар үзье.
 1.   Desktop дээрээ хулганы баруун товчийг дарж гарч ирсэн цонхноос New text document гэдгийг сонгоно. Ингэснээр New text document.txt гэсэн файл үүснэ.
 2.   Шинээр үүсгэсэн New text document.txt файлаа нээгээд доор байгаа кодыг Copy&Paste хий. Доор байгаагаас зөвхөн бичгийг нь хуулж тавиарай.
 3.   File - Save as ... гэсэн сонголт руу ор.
 4.   File Name гэсэн хэсэгт нь Registry.inf гэж бич. Save as Type гэсэн хэсэгт нь All files гэдгийг нь сонгоорой. /Файл чинь *.inf гэсэн өргөтгөлтэй л бол ямар нэртэй байх нь хамаагүй/ Тэгээд Save гэсэн товчийг дарж хадгал.
 5.   Desktop дээрээ үүссэн Registry.inf гэсэн файл дээрээ хулганы баруун товчийг дарснаар Install гэж байгаа. Түүнийг нь дараад компьютераа Restart хийгээд л боллоо.

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *

[Version]
Signature="$Chicago$"
Provider=Symantec

[DefaultInstall]
AddReg=UnhookRegKey

[UnhookRegKey]
HKLM, Software\CLASSES\batfile\shell\open\command,,,"""%1"" %*"
HKLM, Software\CLASSES\comfile\shell\open\command,,,"""%1"" %*"
HKLM, Software\CLASSES\exefile\shell\open\command,,,"""%1"" %*"
HKLM, Software\CLASSES\piffile\shell\open\command,,,"""%1"" %*"
HKLM, Software\CLASSES\regfile\shell\open\command,,,"regedit.exe ""%1"""
HKLM, Software\CLASSES\scrfile\shell\open\command,,,"""%1"" %*"
HKCU, Software\Microsoft\Windows\CurrentVersion\Policies\System,DisableRegistryTools,0x00000020,0



Attachments: Image 1 · Image 2
Category: Хичээл | Views: 738 | Added by: Hitsuko | Tags: Registry | Rating: 2.0/5
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?

Результат опроса Статситик
Все опросы нашего сайта Архив
Нийт өгсөн санал: 36
Санал өгсөн таньд баярлалаа.

Шилдэг гишүүд

Информер код