Саран дээрээс Мөнгө олджээ - 21 July 2011 - Уучлаарай сайтад тавтай морил
Main » 2011 » Долоодугаар сар » 21 » Саран дээрээс Мөнгө олджээ
1:34 PM
Саран дээрээс Мөнгө олджээ


Саран дээрээс мөнгө олджээ 1900-гаад оны эхээр дэлхийд түгсэн "Мөнгөн сарны гэрэлд" хэмээх дууны үг зөвхөн уран сайхны шинж чанар агуулаад зогсохгүй үнэн бодит зүйлийг ч тусгаж байжээ.  Америкийн сансрын нислэгийг удирдах төв сар уруу туршилтын хөлгөө илгээж мөргөлдүүлсэн байна. Ингэхдээ саран дээр мөнгө байдгийг олж тогтоожээ. Мэргэжилтнүүдийн тодорхойлсноор дээрх ажиллагааны дараа үүссэн тоосон үүлний 5.6 хувь ус байсан гэнэ.
 Калифорни дахь AMES эрдэм шинжилгээний төвийн эрдэмтэн Энтони Колапрет сансрын туршилтын хөлгийн мөргөсөн 10 км хэмжээтэй газарт 3.5 сая шоо метр ус байгаа гэж таамаглажээ. Түүнчлэн мөргөлтөөс үүссэн тоосноос олон төрлийн химийн бодис олж илрүүлсэн байна. НАСА-гийн сарны гаригийн ерөнхий судлаач Майкл Варго сарнаас хэрэгтэй олон төрлийн ашигт бодис олж болохыг таамаглаж сарны тоосонд шинжилгээ хийжээ. 
Ингээд сарнаас мөнгө олж нээсэн байна. Энтони Колапрет болон түүний багийнхан мөнгө сарны гадаргууд давхарга үүсгэн оршдог байж болзошгүй гэж үзжээ. Дэлхийн гаригт мөнгөлөг эд нь усны урсгал, геологийн хувьслын тогтолцооны үр дүнд үүсдэг. Харин саран дээр мөнгө ингэж үүсдэггүй байна. Техасын сансар судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Пол Спидус сансрын судалгааг цаашид энэ сэдвээр үргэлжлүүлэх шаардлагатайг онцолжээ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 532 | Added by: Hashbat | Rating: 0.0/0
Total comments: 3
 Комментарий #3  | 2011-07-24 | 0  
Keo
avatar
bi ochij avnaa kk
 Комментарий #2  | 2011-07-23 | 0  
balai yum
 Комментарий #1  | 2011-07-21 | 0  
NoExit.Hunter

medmerl um bn
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?

Результат опроса Статситик
Все опросы нашего сайта Архив
Нийт өгсөн санал: 36
Санал өгсөн таньд баярлалаа.

Шилдэг гишүүд

Информер код