Улаан армийн цэрэгт...... - 17 July 2011 - Уучлаарай сайтад тавтай морил
Main » 2011 » Долоодугаар сар » 17 » Улаан армийн цэрэгт......
9:38 AM
Улаан армийн цэрэгт......


Софи хотноо суугаа ОХУ-ын Элчин сайдын яам гомдол мэдүүллээ. Тус хотод байдаг Зөвлөлтийн улаан армийн дайчдын хөшөөнд хэн нэгэн этгээд орчин үеийн өнгө төрх оруулсанд тэд дургүйцжээ. Олон жил сүндэрлэж буй дайчдын есийг нь Супермэн, Санта Клаус, Дональд зэрэг орчин үеийн хүүхэд залуусын хайртай баатруудын хувцастай болгон будаж орхисон байна.

Амралтын өдрөөр хэдэн мянган хүн хөшөөн дээр ирж, зургаа авахуулан, хөл хөдөлгөөн ихтэй байсан гэнэ. Гэвч одоо Элчийн сайдын яамны эсэргүүцлийн дагуу будгийг арилгажээ. Энэхүү явдлаас болж ер нь энэ хөшөө өнөө цагт ийнхүү сүндэрлэх нь хэр нийцтэй вэ гэдэг асуулт босож, хөшөөний хувь заяаг шийдэх маргаан дэгдэх шинжтэй боллоо. Facebook-т уг хөшөөний будгийг арилгалгүй үлдээх тухай хэлэцүүлэг өрнөж, 1700 хүн дэмжжээ. Баатруудыг "хувцасласан” авьяаслаг дэггүйчүүдийг цагдаа нар хайж байна.


Category: Мэдээ мэдээлэл | Views: 276 | Added by: Hashbat | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?

Результат опроса Статситик
Все опросы нашего сайта Архив
Нийт өгсөн санал: 36
Санал өгсөн таньд баярлалаа.

Шилдэг гишүүд

Информер код