äалай доороос их үнэтэй бөгж олджээ - 16 July 2011 - Уучлаарай сайтад тавтай морил
Main » 2011 » Долоодугаар сар » 16 » äалай доороос их үнэтэй бөгж олджээ
12:42 PM
äалай доороос их үнэтэй бөгж олджээ


Алт эрдэнэс хайгчид АНУ-ын Флорида мужийн өмнөд эрэг орчмын арлууд хавиас 17-р зууны үеийн алтан бөгж олсон тухай рамблер.ру мэдээлэв. Энэ бөгж 10 каратын маргад эрдэнийн шигтгээтэй бөгөөд хагас сая ам.доллараар үнэлэгдлээ.

1622 онд хар салхины улмаас живсэн Испанийн Nuestra Senora de Atocha хөлөг онгоцны живсэн гзарт малтлага хийх үед бөгж олджээ. Мөн шумбагчид хоёр мөнгөн халбага олсон аж. Алт, үнэт эдлэл болон мөнгөн цутгамал ачиж явсан Nuestra Senora de Atocha хөлөг онгоцны сүйрэл олон зуун жилийн турш адал явдал, алт эрдэнэс хайгчдын анхаарлыг татаж байсан юм. 1985 онд нэгэн алт эрдэнэс хайгч 16 жилийн хайгуулын эцэст хөлөг онгоцны живсэн газрыг тодорхойлж чадсан. Тэр үеэс одоог хүртэл 450 сая ам.долларын үнэ бүхий алт эрдэнэсийг далайн ёроолоос гаргаж аваад байгаа юм.
Category: Сонин хачин | Views: 1079 | Added by: Hashbat | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?

Результат опроса Статситик
Все опросы нашего сайта Архив
Нийт өгсөн санал: 36
Санал өгсөн таньд баярлалаа.

Шилдэг гишүүд

Информер код