SSCService Utility - 4 July 2011 - Уучлаарай сайтад тавтай морил
Main » 2011 » Долоодугаар сар » 4 » SSCService Utility
1:18 PM
SSCService Utility


Та Epson принтертэй юу? Энэ бол фото болон өнгөт хуудас хэвлэдэг байгууллага, айл болгонд л байдаг принтер дээ. Өнгөт хэвлэлдээ тун дажгүй нэр хүндтэй, гайгүй ч хэвлэдэг принтер юм.
Түүнд нэг төвөг байдаг нь Premium Ink гэсэн технологи юм. Өөрөөр хэлбэл хор нь дууслаа гэхэд заавал оригиналь хор авах шаардлагатай болдог бөгөөд үүнийг нь мэдэрдэг тусгай технологи байдаг. Харин бид сүүлийн жилүүдэд танктай хор авдаг болсон шүү дээ. Ингэснээр үнэтэй толгойнд илүү мөнгө зарах шаардлагагүй болсон бөгөөд танкандаа задгай хор хийгээд байхад л асуудал шийдэгддэг шүү дээ. Ёстой амар.
Гэвч бас 1 бэрхшээл гараад ирдэг. Epson принтер нь өөртөө тоолууртай байдаг бөгөөд уг тоолуур нь дуусчихаар хичнээн хортой байсан ч хэвлэхээ больчихдог. Өөрөөр хэлбэл хулхи хор үйлдвэрлэгчидтэй л тэмцэж байгаа хэлбэр юм даа. Даанч харамсалтай нь монголд ямар тэр үнэтэй ориг хорыг нь байнга аваад байж чадах биш. Задгай хор аваад танкандаа хийдэг шүү дээ. Гэвч нөгөө тоолуур нь дуусчихдаг. Тэрийг хор цэнэглэгч газруудад очоод шаггүй өндөр үнээр Reset хийлгэх буюу Нойллуулж болдог.

Гэвч үүнийг та өөрөө хийж чадна. Үүнийг SSC Service Utility гэдэг програм хангалттай хийж чаддаг. Зөвхөн хорын Тэглэх байтугай илүү олон үйлдэл хийж чадна.

Epson принтер дээр дараах зүйлсийг хийж чадна.
  1. Epson Stylus маягийн ихэнх принтертэй ажиллана.
  2. Тусгай нэмэлт маягаар суусан бүхий л төхөөрөмжүүдийг Reset хийх Дахин бичиж чадна.
  3. Дотоод тоолуурыг Хөлдөөж чадна. Гацаана гэсэн үг.
  4. Хоосон болон бусад бүх хоруудын тоолуурыг тэглэж чадна.
  5. Өнгө болгоноор салгаж Цэвэрлэх, Толгой тааруулах үйлчилгээг хийнэ. Ёстой гайхалтай үйлчилгээ!!
  6. Стандарт цэвэрлэх үйлчилгээ хангалттай гоё болгож чадахгүй байвал Powerful буюу Хүч нэмэгдүүлсэн Цэвэрлэх үйлчилгээ бас бий. Энэ нь таарч өгөхгүй байгаа толгойг хүчээр тааруулдаг.
  7. Танктай хоруудыг дэмжинэ.
  8. Хамгаалагдсан тоолуурыг ч гэсэн Тэглэж дөнгөнө.
  9. Бараг 100 гаруй төрлийн загварын Epson принтертэй ажиллана.
Ер нь бол та Epson принтертэй л бол энэ програм танд хэзээ нэгэн цагт заавал хэрэг болно. Өнгөт принтертэй зөв, эвтэйхэн харьцахгүй бол мөнгөний дайсан гэдгийг санаарай. Хөдлөх тоолонд л мөнгө урсаад байдаг. Ядаж байхад цэвэрлэх үйлдлийг олон хийхэд л хор маш их хэрэглэчихдэг юм.

Энэ програм нь Windows 95/98/ME/2K2/XP үйлдлийн системүүд дээр LPT болон USB холболтуудыг дэмжинэ.

Анхаар!
  • Хэрвээ таны Epson хор оригиналь бөгөөд баталгаат хугацаатай бол энэ програмыг хэрэглэснээр уг баталгаа байхгүй болно!
  • Програм нь албан ёсны бус бөгөөд хэрэглэгчид өөрсдөө зохиосон гэдгийг сануулъя. Энэ үүднээс принтерийн хорыг санамсаргүй байдлаар гэмтээх магадлалтай. Хариуцлагаа та өөрөө л үүрнэ.
Ажиллуулах товч заавар.
  1. SSC програмаа татаж аваад суулгана. Configuration руу ороорой.
  2. Өөрийн принтерийн загвараа сонгоорой.
  3. Програмаа хааж болно. Ингэхэд дэлгэцийн Tray Icon дээр програмын Icon нэмэгдэнэ.
  4. Түүн дээр хулганын солгой товч дарж цэс гаргаарай.
  5. Хүссэн үйлчилгээгээ авч болно. Жишээ нь Protection Counter руу орж Reset protection counter хийж болох юм.
Дахин анхааруулахад таны принтер хэвийн ажиллаж байгаа бол эдгээр үйлчилгээнүүдийг хамаагүй өгөх хэрэггүй. Тэр тусмаа Powerful Cleaning зэрэг үйлчилгээнүүд нь хор их хэрэглэдэг бөгөөд хэд хэд өгчихвөл хор асгарах, толгойгоо бохирдуулах аюултай.
Харин хор цэнэглэсний дараа Head Cleaning, Alignment үйлчилгээнүүдийг зааврын дагуу хүлээцтэй өгөх нь зүйтэй. Ингэснээр таны хэвлэх зүйл тод, сайхан гарах болно.



Та танктай хор бүхий Epson принтерийг харж байна. Энэ нь 4 хортой хуучны загвар бөгөөд одоо үед 6 танкны сав бүхий хортой принтерүүд ашиглагддаг болжээ. Та нэмэлт мөнгө зараад ийм танк авч принтертээ залгаарай.


Attachments: Image 1 · Image 2 · Image 3
Category: Программ | Views: 1384 | Added by: Hitsuko | Tags: SSCService Utility | Rating: 3.5/2
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?

Результат опроса Статситик
Все опросы нашего сайта Архив
Нийт өгсөн санал: 36
Санал өгсөн таньд баярлалаа.

Шилдэг гишүүд

Информер код